Өмнөговь аймгийн Манлай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Манлай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манлай сум Манлай сум

Оюутнууд сургалтын тэтгэлэгт хамрагдсаар ...

2017-09-22

Энэ жил Манлай сумаас олон оуютнууд сургалтын тэтгэлэгт хамрагдаж байгаа билээ.
Оюу Толгой компаний "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн оюутны тэтгэлэгт манай сумаас 4 оюутан хамрагдлаа. Адьяадоржийн Отгончимэд, Батболдын Түвшинбаяр, Оюунбилэгийн Хишигжаргал, Цогийн Маам нар хамрагдлаа.
       Мөн
БЕЛАРУСЬ УЛСАД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХААР БОЛЛОО.
Беларусь улс Даланзадгад хот найрсаг хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Жодина хотын Политехникийн их сургуульд 6 оюутан суралцахаар болж өнөөдөр батламжаа гардан авлаа. Эдгээр залуучуудын нэг нь манай сумаас МАНГАЛЖАВЫН ДОНДОВ суралцахаар болов.

Мөн Аймгийн Засаг даргын санаачилгаар Өмнөговь аймагт дутагдалтай байгаа мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж Манлай сумаас 3 оюутан шалгарч гэрээ байгууллаа. Цогтбаатарын Сувд-Эрдэнэ, Биндэрмаагийн Мөнхнасан, Эрдэнэчулууны Солонго нар хамрагдлаа. Оюутнууд маань сургуулиа төгсөөд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж , хөгжлийн манлай болон ажиллана гэдэгт итгэлтэй байна.Нийт оюутнууддаа сурлагын өндөр амжил хүсье.

Орон нутгийн сангийн журамд санал авах тухай

санал өгсөн: 0