Өмнөговь аймгийн Манлай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Манлай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манлай сум Манлай сум

Сумын УЗАШХороо 2017 ОНЫ АЖЛААРАА ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018-02-20

Сумын УЗАШХороо 2017 оны ажлаараа аймгийнхаа 15 сумаа ТЭРГҮҮН байр эзэллээ. Ийнхүү 4 жил дараалан тэргүүлж байгаа билээ.

Манлай сумын бүх өрх  Улаан загалмайн гишүүн өрх бөгөөд 100 гаруй онцгой ивээн тэтгэгч гишүүн, 14 хүмүүнлэг гэр бүл,  11 нигүүлсэнгүй үйлст Манлай малчин, 2 хүндэт донор, 24 донор байдаг. 

            Сумынхаа бүх гишүүдийн болон онцгой ивээн тэтгэгч гишүүдийн нийт 8 сая гаруй төгрөгийн татварыг төвлөрүүллээ.

Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Оюутолгой компанитай хамтран хог түр хадгалах 700ш савыг авч иргэдэд түгээлээ.


Мөн хашааны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор иргэдэд 8 удаа турбо, хашааны банз, палк зэргийг 4 удаа авч 30 өрхийн 90 орчим хүнд,  мөн дугуй, контейнер зэргийг авч иргэдийн амьжиргаанд нэмэр болгож өглөө.

УЗАШХорооны шагналын болзол хангасан онцгой ивээн тэтгэгч гишүүдээ шагнаж урамшууллаа. Нигүүлсэл Алтан медалиар О.Бат-Эрдэнэ, Ц.Ганхүлэг, Энэрэл алтан медалиар И.Чинбат, Б.Нэргүй, П.Энхбат, Б.Өлзийжаргал, хүмүүнлэг гэр бүлээр 8 гэр бүлийг, Нигүүлсэн мөнгөн медалиар 17 хүнийг шагнажээша

Гэрээ гал түймрийн аюулд өртөж гэргүй болсон 3 өрхөд гэр олголоо.


2017 онд онцгой ивээн тэтгэгч гишүүнээр М.Төмөр, С.Басбиш, О.Мөнхсоёмбо, П.Амарбаяр, Л.Өлзийбаяр, Д.Амарнаа, Х.Содбаяр, Ж.Батдэлгэр, О.Мөнхдэлгэр, Т.Түвшинбаяр, М.Гомбосүрэн, Б.Цэцэгчулуун, О.Өлзийбаяр, Б.Энхбат, Л.Алтанцэцэг, Б.Наранхүү, О.Алтанцэцэг, Б.Эрхэмбаяр нарын  17 хүн, онцгой ивээн тэтгэгч гэр бүлээр  П.Амарбаяр, Л.Өлзийбаяр, Д.Амарнаа, Х.Содбаяр, Б.Энхбат, Л.Алтанцэцэг, Б.Наранхүү, О.Алтанцэцэг, М.Гомбосүрэн, Б.Цэцэгчулуун нарын 5 гэр бүл  элссэн байна.

Өсвөрийн Улаан загалмайн гишүүнээр 30 сурагч элсэж тангараг өргөлөө.


УЗАШХороонд иргэдийн хандивласан 345 малаар малгүй буюу мал цөөтэй 11 өрхийг малжуулах ажлыг  зохион байгуулсаар ирлээ.

Бүтээн байгуулалтын ажил:

      Сургуулийн хөнгөн атлетикийн талбай байгуулах материал

      Хурдан морины гарааны төхөөрөмж

      Морины хашаа зэргийг барьж байгууллаа.


Хүмүүнлэг үйлсийн Манлайлал аяныг зохион байгуулж аяны хүрээнд маш олон хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулсан байна.

Мөн Доноруудын өдөрыг тэмдэглэн донорын эгнээг өргөтгөх ажлыг зохион байгуулсан гэх мэт олон талт арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирлээ.



Орон нутгийн сангийн журамд санал авах тухай

санал өгсөн: 0